98дахь удаагийн Гайгосай баяр

"Дэлхий бид хоёрын замын уулзвар"

19/11/2020~23/11/2020

Message

ЗБХ-ны даргын мэндчилгээ

Сайн байцгаана уу?  

Би 98 дахь удаагийн Гайгосай баярын ЗБХ-ны дарга Мивако Исибаси байна.  

Тус цахим хуудасаар зочилж буй та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье!

 

Энэ жилийн Гаогосай баяр түүхэндээ анх удаа интернетээр зохион байгуулагдах гэж байна. . 

Өмнөх баяруудын адилаар сургуулийн хашаанд зохиогдохыг хүлээж байсан хүн байсан гэж бодож байна.

Ингэж хүлээж байсан та бүхнийхээ урмыг хугалсандаа хүлцэл өчье 

 

Энэ жилийн Гайгосай баярын уриа бол “Дэлхий бид хоёрын замын уулзвар” гэдэг үг юм. 

Корона вирусийн нөлөөгөөр гадаад аялал төдийгүйяпон улс дотроо ч аялал хийх нь хязгаарлагдмал боллоо.   

Өдөр бүр уулздаг байсан анд нөхөдтэйгөө ч уулзаж чадахаа болилоо 

Ийм нөxцөл байдал дунд цахим Гайгосай баярын үеэр олуулаа уулзах орчинг

 бүрдүүлэхийг хүсэж байна 

 

Таны гэрт байгаа компьютерийн дэлгэцээр гарах Гайгосай баяр таныг дэлхийтэй холбож, таныг хэн нэгэнтэй уулзуулах уулзвар нь байгаасай  хэмээн хүсэж байна 

 

Бидний оролдлогууд үргэлжлэсээр байх болно 

 

Корона вирустэй өнгөрүүлж буй шинэ цаг үеийн Гайгосай баярыг цаашид ч халуун дулаанаар дэмжин хүлээн авна уу! 

 

2020оны 7сарын 6өдөр 

about

Гайгосай баяр гэж юу вэ?

Гайгосай баяр бол Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн Оюутны баяр юм. Энэ жил 98 дахь удаагаа зохиогдон байгуулагдах гэж байна.

Жил бүрийн 11 сард 5 өдрийн турш зохион байгуулагддаг  бөгөөд гучин нэгэн мянга орчим хүн хүрэлцэн ирдэг.

 Тус баяр нь Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн онцлог болох олон улсын соёлыг харуулсан баялаг арга хэмжээнүүдтэй бөгөөд Токиод байгаа хэрнээ дэлхийгээр  тойрон аялаж буй мэт сэтгэгдэл төрүүлэх болно.   

 Энэ жил интернетээр зохион байгуулна. Гайгосай баярын гол тайз нь тус цахим хуудас байх болно. Интернетийн давуу тал болох “хэзээ ч хаанаас ч үзэж болдог” онцлогыг ашиглан үзэгч та бүхнийгээ дэлхийтэй холбох замын уулзвар байхыг зорьж байна! 

2017 MVP

Оюутны баярын Грампер шагнал авсан түүх

31,109+

Өнгөрсөн жилийн Гайгосай баярын зочдын тоо

Twitter 5,300+
Facebook 5000+
Instagram 2000+

Нийгмийн сүлжээн (SNS) дэхь дагагчидын тоо

98years

Гайгосай баярын түүх

EVENTS

Арга хэмжээ

Жил бүрийн Гайгосай баярын үеэр сургуулийн байрыг бүхэлд нь хамарсан арга хэмжээнүүд явагддаг. Оюутнуудын ойрын үеийн үйл ажиллагааны үр дүнтэй заавал танилцаарай.
1

Дэлхийн олон орны хоол

Нэг дүгээр ангийн оюутнууд мэргэшин сурч буй улсынхаа хоолыг танилцуулдаг. Энэ жил Гайгосай баярын албан ёсны танилцуулга гарын авлагад улс орон бүрийн хоолны жор нийтлэгдэнэ.

 Хоолны жорыг хараад Гайгосай баярын нөгөө танил амтыг дахин туршаарай. 

2

Жүжиг

Хоёр дугаар ангийн оюутнууд мэргэшин сурч буй улсынхаа хэлээр жүжиг тоглонo. Оюутнууд жүжгийнхээ сэдэв, тайзны чимэглэлийг сонгох төдийгүй, япон хэлээр  дэлгэцийн хадмал орчуулга тайлбарыг бичих хүртэл бүгдийг нь өөрсдөө хийцгээдэг. 

3

Гайгосай баярын ЗБХ-ны арга хэмжээ

Гайгосай баярын ЗБХ-ноос явуулдаг арга хэмжээ юм. Олон үндэстний хувцас өмсөх арга хэмжээ, нүүрэн дээр төрийн далбааны зураг зурах арга хэмжээ, элсэлтийн шалгалт өгөгчдөд туслах арга хэмжээ зэрэг олон арга хэмжээнүүд явагддаг. Энэ жил онцгой зочин арга хэмжээ дахин явагдах болно. Нөгөө алдартай төгсөгч (сэнпай) –ийн яриаг сонсож ч магадгүй шүү. 

4

Дуу хөгжим, бүжгийн арга хэмжээ

Гайгосай баярын албан ёсны YouTube суваг дээр тус сургуулийн дугуйлан, секц,     

хамтлагын тайлан тоглолт явагдана. Олон үндэстний бүжгээс эхлээд хошин шог    

 хүртэлх өргөн цар хүрээтэй урлагын хамтлагууд оролцоно.

Гайгосай баярын бэлгэ тэмдэг “Тафү-күжира”

Тафүкүжира бол Гайгосай баярын албан ёсны бэлгэ тэмдэг юм. 90 дахь удаагийн Гайгосай баярын уриа болох “паспорт хэрэглэдэггүй дэлхийн аялал” хэмээх үгнээс санаа авчпаспорт хэрэглэлгүй далай гатладаг халим загасыг бэлгэ тэмдэгээ болгосон юмМөн 90 дэхь удаагийн баярын дурсгалд зориулан япон хэлний 9 (кү), япон хэлний 10 (жюү) гэдэг үгийг япон хэлний халим (күжирагэдэг үгтэй уялдуулан сонгосон үг юм.  Дөрөв дэхь удаагийн орон даяарх “Нийт сургуулиудын баяр”-ын үеэр болсон сонгуулиар хоёрдугаар байр эзлэсэн амжилт гаргасан юм.

Тафү‐күжирагийн LINE тамга зарагдаж байна.